Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Тусгаар тогтнолын ордны арын талбайд хүн нас барсан талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 09:35 цагт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ирсэн бөгөөд одоо шинжээчид ажиллаж байгаа юм.
Нөхцөл байдлын талаар цагдаагийн алба хаагчаас тодруулахад “Нас барсан хүн архины хамааралтай бөгөөд гадны нөлөөтэй нас бараагүй. Биед нь ил харагдах шарх сорви байхгүй. Талийгаач нас бараад хэчнээн цаг болсон нь тодорхойгүй байна. Шинжээчид дүгнэлтийг гаргана” гэв.
Сэтгэгдэл үлдээх