Засгийн газрын ээлжит хуралдаанаар
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр нийт тээврийн хэрэгслийн хоёр үе шаттайгаар хийнэ. Нийтийн тээврийн 60 автобус, хүүхдийн 75 автобус хил дээр ирсэн. Татан авалт хийх ажилдаа явж байна. Нийслэл хотод 1432 автобус хүрэлцээтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 975 тээврийн хэрэгсэл ашиглалтын хугацаа дуусаж байна. Ашиглалтын хугацаа дууссан 530 гаруй автобусыг нэн яаралтай шинэчлэхээр ярьж байна. Энэ нь засвар үйлчилгээ, парк шинэчлэлтэйгээ хамт хийгдэх юм. Санхүүжилтийг гадаадын болон дотоодын эх үүсвэрүүдээр хийхээр болсон гэв.
Сэтгэгдэл үлдээх