Дэлхийн өрийн хэмжээ 305 их наяд ам.долларт хүрчээ

  Дэлхийн хоёр том эдийн засаг энэ оны эхний гурван сард ихээхэн хэмжээний зээл авсантай холбоотойгоор дэлхийн өрийн хэмжээ 305 их наяд ам.долларт хүрсэн талаар Олон улсын санхүүгийн хүрээлэн (IIF) лхагва гарагт мэдээлжээ. Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс гаргасан тоо баримтаас харахад Хятадын өр нэгдүгээр улиралд 2.5 их наяд ам.доллароор, АНУ-ынх 1.5 их наяд доллароор нэмэгджээ. Төв банкууд инфляцын дарамтыг бууруулахын тулд бодлогоо чангатгаснаар зээлийн өртөг өндөр болоход нөлөөлж байгаа учраас өрийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлнэ гэдгийг Олон улсын санхүүгийн хүрээлэн тайландаа онцолсон байна. Зээл өсөхөд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь банкнаас гадуурх аж ахуйн нэгжийн өр болон Засгийн газрын зээл байгаа аж. "Төрийн санхүүжилтийн хэрэгцээ цар тахлын өмнөх үеийнхээс хамаагүй өндөр хэвээр байгаа тул өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, тогтворгүй байгаа тул зарим улс орныг нийгмийн эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй гэдгийг судлаачид мөн онцолж байна. Түүнчлэн энэ онд эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц удааширч, өрийн динамик байдалд сөргөөр нөлөөлнө гэж IIF мэдэгдэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rsjahv

atorvastatin 40mg price <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg for sale</a> lipitor 20mg tablet