БШУЯ: ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарь урагшилж зургаадугаар сарын 1-ээс эхлэнэ гэх мэдээлэл тархаад байсан. Тухайн мэдээлэлд БШУЯ тайлбар мэдээлэл өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-ний-өөс 04 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл 04 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс

4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс

6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gurwlp

atorvastatin 80mg without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg generic</a> order lipitor 80mg for sale