Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Хаадын хаад" амралтын газраас урагш 500 метр зайд Туул голд хүн усанд живсэн гэсэн дуудлагаар өчигдөр /2022.06.05/ Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлэг ажиллалаа.
Аврах бүлэг ангиас гарч 20 км замыг 30 минутад туулан очиход иргэн 32 настай эрэгтэй З /буцалтгүй нэрвэгдэгчийг осолдсон газраас 4-5 метр зайд 3 удаагийн шумбалтаар 3,5 метрийн гүнээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Голын усанд осолдож, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг онцгой сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх