Эрүүл мэндийн яамнаас харвалт, цус өтгөрөлтийн тухай мэдээлэл өглөө. /2022.08.29/
Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл: “Ковидоос улбаалсан цус бүлэгнэлт их байна. Үүнээс үүдэж гарах өвчин их байна гэсэн мэдээллүүд байна. Гэвч цус бүлэгнэлт гэдэг нь дүрс элемент, шингэн элемент гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ нь өөрөө зохистой хэрэглээтэй байвал энгийн буюу хэвийн. Харин зохисгүй хэрэглээ болон эрсдэлт хүчин зүйлээс хамаарч цусны байдал өөрчлөгдсөнийг цус өтгөрөлт гээд байгаа юм. Цус гурван янзаар өтгөрдөг. Үүсгэдэг зүйлс нь тамхи, агаарын бохирдол, таргалалт, хүчил төрөгчийн дутагдлаас үүддэг. Дээрх гурван төрлийн цус бүлэгнэлт нь ковидын үед тохиолдож байгаа гэдэг нь батлагдсан. Үүн дээр өөр бусад архаг өвчин, чихрийн шижин зэргээс хамаарч цус өтгөрөлт бий болдогоос биш энэ нь өвчин биш. Монгол Улсад Тэргүүлэх таван нас баралт нь:
- Зүрх судал
- Хавдар
- Гэмтэл
- Хоол боловсруулах
- Амьсгалын тогтолцоо
байдаг. 1992 оноос хойш манайд байгаа хамгийн их нас баралт зүрх судасны эмгэгээс болж байна. 2022 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар ковид-19-ийн эмчилгээний эмнэлзүйн удирдамжийг гаргасан. Энэ удирдамж 10 удаа шинэчлэгдсэн. Судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг нэвтрүүлж ирсэн.
Та ковидоор өвдөөд эдгэрсэн, “Цус өтгөрсөн болов уу” гэсэн айдастай байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж оношоо тодруулах боломжтой" гэв.
Сэтгэгдэл үлдээх