Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Шивээхүрэн хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж удирдлага, хилийн цэрэг, Бага-Овоо багийн засаг дарга, Нарийнсухайтын орд газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч компаниудын төлөөлөлтэй уулзлаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинээр орж ирсэн чингэлэг тээврийн машинуудын автомашины улсын дугаарыг ӨМ серитэй болгох, орон нутагт төвлөрүүлэх татвар төлбөрийг төлөх болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нөлөөллийн сумдын эрчимд нүүрсний дэмжлэг үзүүлэх, мал махаа борлуулах иргэдийн боломжит махыг худалдан авах, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудад санаачилга гарган ажиллахыг чиглэл болголоо.
Сэтгэгдэл үлдээх