Номын баяр 19:00 цаг хүртэл үргэлжилнэ

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” буюу номын баяр есдүгээр сарын 16-18-ны хооронд, гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр 19 цаг хүртэл нийслэлийн төв талбайд үргэлжлэх юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатай зохион байгуулж байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ажиллаж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Otgbnh

lipitor 80mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin oral</a> atorvastatin 10mg price