Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж аймгийнхаа ирээдүйн хөгжлийн төлөө оюутан залуусаа дэмжиж, ШУТИС-ын салбар сургуульд суралцаж байгаа 73 оюутанд 50 хувийн тэтгэлэг олгожээ. Тэрээр 2021 онд “90 инженер” төслийг амжилттай хэрэгжүүлж Өмнөговь аймгийн 90 оюутанд сургалтын тэтгэлэг олгож байсан. Улс орны хөгжил дэвшлийн гол нууц нь сайн менежмент, мэргэшсэн инженертэй байх гэдгийг Р.Сэддорж дарга ухамсарлаж, өмнөх жилийн амжилтаа бататган Өмнөговь аймагт шинээр 73 инженер бэлтгэгдэж эхэллээ.
Сэтгэгдэл үлдээх