Таван богд групп, Францын CIS группийн охин компани SSM ХХК нь "Оюу толгой" төслийн гүйцэтгэгчээр 17 жил ажиллажээ. Харин тус компанийн гэрээ тендер дуусаж 1200 орчим ажилчдадаа ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзжээ. Энэ талаар Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбооны НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангай:
SSM ХХК нь хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа бөгөөд ажилчдад ажил олгогчийн тэтгэмж олгохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тухайн компани "Таванбогд" группийн 51 хувийг эзэмшдэг гэв. Мөн зөвхөн энэ асуудлаар зогсохгүй Оюу толгой компани нь ажилчдадаа хүчирхийлэл дарамт үзүүлдэг, цалин хөлс бага гэсэн тайлбарыг хүргэсэн юм.
Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч н.Цэдэнпунцаг:
SSM ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгаар хугацаатай гэрээ байгуулсан хууль зүйн үндэслэлээр гэрээг дуусгавар болгоход ажилгүйдлийн тэтгэмж олгодог. Гэвч гэрээ дууссан гэх шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тэдний зүгээс ажилчдынхаа эрхзүйн байдлыг дордуулж болохгүй гэсэн тайлбарыг хүргэлээ. Түүнд 500 гаруй ажилтны өргөдөл гомдол ирээд байгаа юм.
Ажилчид: Бидний гомдолтой байгаа шалтгаан бол өнгөрсөн хоёр сард орж ирсэн Монгол дахь хүний нөөцийн гүйцэтгэх захирал н.Эрдэнэтуяа гэж хүн ажилчдынхаа эрх ашиг хүндрэлтэй асуудал тулгарахад ажилчдын талд байх болов уу гэж бодтол үдэлтийн уулзалтад биднийг доромжлоод гарсан. Түүнийг гадаад захиралдаа худалдагдсан юм болов уу гэж бодож байна. Оюу толгой төсөлд ажиллаж буй 1200 гаруй ажилчдын асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх