Өнөөдөр аймгийн хэмжээнд 1,5 сая мал оторт гарснаас 800 гаруй мянга нь нутагтаа өвөлжихөөр ирцгээж байна.
Өвөл хавар цаг хүндрэх нөхцөл үүсээд байгаа тул малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд нийлүүлэх, тэр дундаа ямаа, ямааны махыг өвс тэжээлээр солих боломжтой болж байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, махыг дулааны аргаар боловсруулж экспортод гаргах албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ.
Мал махыг бэлэн мөнгөөр авахаас гадна өвс, тэжээлээр солих боломжтой тул энэ ажлыг яаравчлан зохион байгуулахаар боллоо.
Сэтгэгдэл үлдээх