ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУСАА АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН "НУТГИЙН ХИШИГ" ХӨТӨЛБӨРӨӨС ДЭМЖДЭГ.
Энэ залууг Б.Ганхүү гэдэг. Цогтцэций суманд ажиллаж амьдардаг бөгөөд Газо бетоны үйлдвэр байгуулан сумандаа бизнес эрхэлж байна.
Энэ онд аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг гарааны бизнес эрхлэх залуусаа дэмжих төсөлд хамрагдаж үйлдвэрээ өргөжүүлэн, борлуулалтаа нэмэгдүүлжээ.
Өдөрт 200 ширхэг буюу 10м/куб бетонон блок, нийт 6700 ширхэг буюу 352м/ куб блок худалдаалсан байна.
Галд шатахгүй, дулаан хадгалалт сайн, чийг авдаггүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандарт шаардлага хангасан, даацын гэх зэрэг давуу тал ихтэй тус блок нь байшин барилга барихад газар хөдлөлтөд тэсвэртэй юм байна.
Ирэх хавраас захиалга өгөх иргэд 88535151 дугаарт холбогдоорой.
Сэтгэгдэл үлдээх