ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭРЭН ХАЙХ, ИЛРҮҮЛЭХ,ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААНЫ 85 ХОНОГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах" ажлын хэсэг байгуулагдаж 2023 оны 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 85 хоногийн турш амжилттай ажиллалаа.

Уг ажлын хэсгийг БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ ахлан ажилладаг ба ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн багш нар, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу татан гаргах ажиллагааг зохион байгуулж Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг 7, 28, 42, 55 жилийн дараа 33.4 м-ээс 128 метр хүртэлх нуурын гүнээс нийт ДОЛООН техник, хэрэгслийг татан гаргав.

?МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ГАРГАН АЖИЛЛАСАН ЭРДЭМТЭН БАГШ, АЛБАН ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагаанд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан ШУТИС, Батлан хамгаалахын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штаб, Геомастер ХХК-д ТАЛАРХАЛ гардууллаа.

Эрэл хайгуулын ажлыг энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэх ба тусгай төлөвлөгөөний дагуу судалгааны баг Хөвсгөл нуур дээр ажиллаж байна.

Хуралд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Салбарын хяналтын газар Б.Мөнхтогтох, ЗХЖШ-ын Инженерийн цэргийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд захирал, доктор профессор Д.Цолмонбаатар, ЗХЖШ-ын БИЦУГ-ын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Д.Галбадрах, ҮБХИС-ийн зөвлөх багш, доктор Ph.D, бэлтгэл хурандаа Г.Идэр, ОБЕГ-ын АУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Р.Найдандорж, П.Өлзийсайхан, Я.Рэнчинванжил, Б.Аюурзана, Геомастер ХХК-ийн захирал Ц.Мөнхтогтох болон албаны бусад хүмүүс оролцлоо.

?Дэлгэрэнгүй мэдээллийг https://met.gov.mn/.../h-vsg-l-nuurt-zhivsen-teevrijn.../mn авна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ

Онцгой байдлын ерөнхий газар

Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль-MNDU

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа

Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа

 

+14