Жада Пинкетт Смит салсан нөхөр Уилл Смитээсээ бүрмөсөн холбоогоо таслахгүй магадлалтай гэдгээ мэдэгджээ. Хэзээ нэгэн цагт хөгширсөн хойноо түүн дээр нүүж очиж, түүнийг халамжлах болно гэдгээ илэрхийлжээ. Ярилцлагын үеэр тэрбээр 2022 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр Уилл Крис Рок руу халдсан хэрэгт хүмүүс түүнийг хэрхэн буруутгаж байсан талаар мөн ярьжээ. Тэднийг долоон жилийн өмнө салсан гэдгийг жүжигчин бүсгүйг ярилцлага өгөхөөс өмнө ил болоогүй байсан юм. Тэрбээр “Би эцэст нь бид дахин хамт амьдарна гэж бодож байна. Уилл хөгширч байна. Түүнийг асрах хэн нэгэн хэрэгтэй болох нь тодорхой” гэжээ. Уилл одоогоор 55 настай бол Жада 52 настай. Хосууд "Бэл-Эйрийн шинэхэн ханхүү" киноны зураг авалтын үеэр танилцсан. Тэд 25 настай Жаден, 22 настай Виллоу гэх хоёр хүүхэдтэй бөгөөд хоёулаа хөгжимчин. Вилл мөн өмнөх гэрлэлтээсээ 30 настай Трей хэмээх хүүтэй. Сүүлийн долоон жилийн турш Уилл, Жада нар зөвхөн өндөр түвшний арга хэмжээнд л хамтдаа оролцдог байв. Жадагийн дуучин Август Алсинатай орооцолдсон тухай өгүүллэг гарч ирэхэд ч хосууд салсан тухайгаа ил болгоогүй. "Бид 2016 онд салахдаа салах зорилготой байсан ч салалт нь бидний аль алинд нь тохирохгүй байсныг ойлгосон. Яагаад гэдгийг бид мэдэхгүй” гэжээ.