НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх баасан гаригаас иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.
Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм.