УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хоёр хувийг тав хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Иргэд тодорхой асуудлаар санал гаргах эрх нь нээлттэй. Бидний хувьд дүн шинжилгээ хийж судалж байж дараагийн шийдлийг гаргах үүрэгтэй. Байнгын хороо хяналт шалгалт явуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болно. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарна. Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, нухацтай тооцоо судалгаа хийж байж, шаардлагатай бол УИХ-д танилцуулна. УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлж болно. Засгийн газарт холбогдох хууль санаачлах чиглэл өгч болох юм. УИХ ч бас хууль боловсруулж болно гэлээ.