УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "Нийслэл хот үүнийг судалж үзвэл ямар вэ, иргэдээс ирүүлж байгаа санал байна. Энэ өвлийн эрчим хүчний ачаалал, оргил ачааллын үе, эрчим хүчний хангамж ямар шатанд байгаа билээ. Агаарын бохидол, түгжрэл зэргийг тооцоод дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг арванхоёр, нэгдүгээр сард амрааж, зун намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ. Долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэж болж байна. Наймдугаар сарын 1-нээс хичээл эхэлж болж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал зэргээ бодоод судалж үзвэл ямар байна" гэлээ.