НОХОЙ МУУРЫН АСРАМЖИЙН ГАЗРЫГ ТОДОРХОЙ БАЙРШЛУУДАД НЭЭНЭ

Хаягдсан нохой, муурын асрамжийн газрыг тодорхой байршлуудад нээхээр ажиллаж байна. Нохойгоо хараа хяналтдаа байлган бусдад гэм хор учруулахгүй байх, тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх нь иргэний үүрэг. Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа: "Нохойгоо хараа хяналтдаа байлган бусдад гэм хор учруулахгүй байх, тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх нь иргэний үүрэг. Мөн иргэд нохой муурынхаа үржлийг зогсоох арга хэмжээ авдаггүйгээс тэнэмэл, золбин гэгдэх нохой, муурын тоо нэмэгдсээр байна. Энэ асуудлыг  муур, нохдод spay хийх аргаар шийдвэрлэхээр мал эмнэлгийн байгууллагуудтай хамтрах ажлыг эхлүүлсэн" хэмээн мэдээллээ.