"Тавантолгой" ХК нь ТУЗ-ийн шийдвэрээр нүүрсээ 85% хямдруулан Өмнөговь аймгийнханд олгоно

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК нь ТУЗ-ийн шийдвэрээр нүүрсээ 85% хямдруулан Өмнөговьчууддаа олгохоор боллоо. Орон нутгийн 51% өмчтэй ууган "ТАВАНТОЛГОЙ" ХК нь орон нутгийн өрх бүрд мөн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад нүүрсээ

1 тонн тутамыг нь 19500 төгрөг буюу үндсэн өртөгөөс нь 85 хүртэлх хувиар хөнгөлөн олгохоор боллоо.

Үр өгөөжтэй ууган Тавантолгой ХК нь орон нутгийн 51% хувийн өмчийнхөө хүрээнд ийнхүү орон нутгийн иргэддээ хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд, орон нутгийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэн ажиллаж ирсэн билээ.

Энэ жилийн хувьд хямд нүүрсээр хангах, хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл базаах ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.