Өчигдөр шөнө дөрвөн гэрийн найман хүн угаартжээ

Өчигдөр буюу 2023 оны 11-р сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын гудамж орчимд нэг гэр бүлийн 3 хүн /57-58 насны 2 хүн, бага насны нэг хүүхэд/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /58-60 насны/, тус дүүргийн Хангайн гудамж орчимд 1 хүн /55 нас/, тус дүүргийн Рашааны гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /43-44 насны/ иргэд тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.