Алба хаагчид 6 хүүхэдтэй өрх толгойлсон ээжид газар авч хашаалж, гэр барьж өгчээ

Зэвсэгт хүчний 321-р тусгай салбарын түүхт 30 жилийн ой энэ онд тохиож, тус ойн хүрээнд 321-р ангийн хамт олон сайн үйлсийн аяныг өрнүүлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн өрх толгойлсон ээж М.Отгончимэгт туслан газар авч хашаа, гэр барин өвөлдөө дулаан ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн Мөрөн сумын аж ахуйн нэгж байгууллагууд сайн үйлсийн аянд нэгдэж хүүхдүүдэд нь дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, хоол хүнс зэргийг тус гэр бүлд илгээжээ.