Дархан Нэгдсэн эмнэлгийн эмгэг нярайн тасагт “төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын багийхан болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч Бямбадорж нарын бүрэлдхүүнтэй баг хамт олон арваннэгдүгээр сарын 08-ны өдөр мэс засал амжилттай хийлээ.
Уг нярай нь эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүллээ. Нярай хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.