Нийслэлд өчигдөр авто замын ачаалал дээд цэгтээ хүрч, иргэдийг бухимдуулсан. Мөн олон нийтийн сүлжээнд зохиомлоор үүссгэсэн түгжрэл байж магадгүй гэх мэдээлэл гарсан.Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөх П.Сайнзориг мэдээлэл өглөө.Тэрбээр, түгжрэлийг зохиомлоор үүсгэлээ гэх яриа гаргасан хүмүүсийн өмнөөс харамсаж байна. Түгжрэл нийслэлчүүдийн нийтлэг асуудал болчихоод байхад ийм үйлдэл гаргана гэж байхгүй шүү дээ. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан мэдээллээс харахад өчигдөр нэлээд хэдэн осол гарснаас түгжрэл үүссэн юм билээ. Хүйтэн цастай, халтиргаатай байсан учраас машины хөдөлгөөн саарсан. Ирэх жилээс дэд бүтцийг сайжруулна. Гэрлэн дохиотой уулзварыг багасгана. Эдийн засгийн хөшүүрэг болсон зогсоолын асуудлыг шийдвэрлэе гэж байгаа. Тухайлбал,
- Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 5-10 минутын дотор хуваарийн дагуу явдаг байх. Үүнд зориулаад замуудын эгнээг өргөтгөх, автобусны зогсоолыг нэмэх,
- Авто зогсоолуудаа нэмэх нөхцөлөө бүрдүүлчихээд төлбөртэй бүсэд нэвтрэх ажлыг хэрэгжүүлнэ. Түүнээс биш юу юугүй иргэдээс мөнгө авах гээд байгаадаа биш. Авсан мөнгөө зам харилцаа, түгжрэлийн эсрэг зарцуулна." гэв.