Галт тэрэг автомашинуудыг ташраар нь дайрахаар байв

Хэдхэн хоногийн өмнө буюу аравнэгдүгаар сарын 8-нд галт тэрэг, автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарах шахлаа.

Тодруулбал, энэ өдөр автомашинууд бодитоор тэг зогсолт хийн, зам дээр хэдэн цагаар түгжирч, жолооч нарыг бухимдуулсан билээ. Харин Дүнжингаравын  төмөр замын гарам дээр автомашинууд таг түгжирч, хаашаа  үгүй болсон байв. Гэтэл галт тэрэг хуваарийн дагуу ирж, жолооч нар сандрахдаа машинаа орхин зугтаж, арынх нь жолооч нар "Үсрээрэй, буугаарай. Галт тэрэг дөхлөө" хэмээн орилолдож байв. Хаашаа ч хөдлөх боломжгүй үед автомашинаа орхиод зугтахаас өөр сонголт мэдээж жолооч нарт байхгүй. Азаар галт тэрэгний машинч байдлыг гартаа авч, овсгоо самбаа гарган хурдаа сааснаар автомашинуудаас хэдхэн метрийн зайтай зогсож амжив.

Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар эртнээс сэрэмжлүүлж анхааруулсаар ирсэн. Гэвч үл тоосноос ноцтой осол гарах дөхлөө. Албаны хүмүүс "Жолооч нар төмөр замын гарамаас 10 метрийн зайд зогсох ёстой" хэмээж байна. Анхнаас нь ингэж хэвшүүлээгүй учраас жолооч нар нам зогссон үед галт тэрэг ирвэл яах вэ гэдгээ тооцдоггүй. Тиймээс тэмдэг тэмдэглэгээг тавьж, жолооч нарт энэ тухай анхааруулж, сэрэмжлүүлэхгүй бол галт тэрэг хурдаа авсан үед олон арван автомашиныг ташраар нь дайрах ноцтой осол гарахад ойрхон байна. Дараагийн удаад аз таарахгүй ч байж мэдэх...   

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Riqxjw

atorvastatin 80mg ca <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg pills</a> generic atorvastatin