Арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр худалдах "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.
Дараах байршлуудад худалдаалагдана:
- Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
- Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар аймаг
- Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий аймаг
- Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
- Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
- Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
- Налайх дүүргийн Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
- Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид мах худалдана.
Сэтгэгдэл үлдээх