Яармагийн 300 орт буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг яг одоо явуулж байна. Учир нь, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны 17 хүүхдэд 22.00 цагийн тариаг сувилагч сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж өгөөд байгаа юм. Үүний улмаас долоон хүүхдийг Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн аж. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон ба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.Бид энэ хэргийн талаар газар дээрээс нь эргэн мэдээлэх болно.
Сүүлийн үед сувилагчид тариа андуурч хийх тохиолдол гарах болсон. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайдын ажлаа авсан өдөр нь Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан есөн иргэнд андуурч сүрьеэгийн вакцин тарьсан ноцтой хэрэг гарсан. Энэ удаад тариаг андуурч тарьсан сувилагчийг ажлаас нь чөлөөлж, өвчтөнүүдийг ХӨСҮТ-д шилжүүлэн авчирч эмчилж байлаа.