Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг 2023 оныг дуустал хөнгөлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлж буй юм. Тэгвэл тус шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчдийг хамруулж байна.