Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11-р сарын 27-нд АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн очсон бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлэн Монгол улсын төрийн сүлд, Монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр Абу Даби хотын барилгыг гэрэлтүүллээ. Өнөөдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян нар албан ёсны уулзалт хийнэ.