Н.Өнөрцэцэг: Дарга нартай ижилхэн шувуу болоод нисчих биш, хилийн хориг тавилаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавилаа. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: "Өмнө нь Эрүүгийн хуулийн гүтгэх, илт худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар 47 удаа шүүх Цагдаагаар шалгагдаж байсан. Энэ хугацаанд дуудсан цагт нь очиж мэдүүлэг, тайлбараа өгдөг. Оргон зайлсан зөрчил гаргаагүй. Тийм учраас өмнөх түүх, ял шийтгэл эдэлж байгаагүйг үндэслэж эрх зүйн байдлын тодорхойлолтыг авч үзээч ээ. Би хууль зөрчдөг хүн биш ээ, миний амьдрал, ажил, үр хүүхэд энд байна. Би Монголоос хаашаа ч явахгүй ээ, дуудсан цагт нь ирж мэдүүлэг, тайлбараа өгөөд явна гэсэн боловч энэ хүсэлтийг нь хүлээж авалгүй хилийн хориг тавьж байна. 

Миний хувьд хаашаа ч явахгүй. Сэтгүүлч бид нар хаашаа ч явах вэ дээ. Дарга нартай ижилхэн шувуу болоод нисчих биш. Өнөөдрөөс эхлээд гадагшаа явах боломжгүй болж байна.

Зохион байгуулалттай дээгүүрээ ч, доогуураа ч дайраад байна. Одоо ч миний хувийн хаяг руу ч халдаж байна. Өргөстэй мэт аймшигтай нөхцөлд бид ажиллаж байна. Хүнд байна. Энэ бол зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг хүний асуудал биш, маргааш өөр нэг сэтгүүлчийн асуудал болно. Монголд үгээ хэлдэг иргэн бүрийн асуудал болж байна. Би шүүхэд нөлөөлсөн, нэр төрд халдсан гэвэл үгүй. Хувь хүн Н.Өнөрцэцэгийн пост нь дээр өргөдөл гаргасан. Нэг өдөр л та өөрийгөө гэрч ч гэж мэдэхгүй, сэжигтэн ч гэж мэдэхгүй, яллагдагч болно" гэлээ.