Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

2023 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -13-18 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.