Б.Дэлгэрсайхан: Шинэ автобусуудыг Эрээнд хүлээж авч, иргэд хянана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан албаныхантайгаа  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр  Шинэ автобусуудыг Эрээнд улсын комисс хүлээж авахаар ярьж байна. Үгүй бол орж ирснийх нь дараа шүүмжлэл дагуулж, асуудал үүсвэл автобусаа буцаах хэцүү, байх хэцүү болчихдог. Ийм нөхцөлд орохгүйн тул Эрээнд хүлээж авна гэж төлөвлөж байгаа.Мөн орон тооны бус иргэдийн хяналтын зөвлөл байгуулна. Автобус хугацаандаа ирж байна уу гэдэгт хөндлөнгийн хяналт тавихгүй бол худлаа хэллээ гэх асуудал гарч болзошгүй учраас иргэдийг татан оролцуулах юм.

УИХ-ын гишүүд нийтийн тээврээр зорчих ёстой. Би ч тэгнэ

 Нэг зогсоолд нэг иргэн өдөржин автомашинаа орхиод алга болоод байна уу, төлбөрөө бүтэн төлж байна уу, талыг нь төлөөд хагасыг нь ажилтан халаасалж байна уу гэдгийг иргэд хянана. Автомашины оношилгоо, үзлэгийг үнэн зөв хийж  байгаа эсэхэд иргэд хяналт тавина. Хөдөлгөөнд оролцож буй Приус автомашины 30 гаруй хувь нь хорт утааг шүүдэг яндангаа худалдсан. Жолооч нар 300 мянган төгрөгөөр зардаг, худалдаж авсан нөхөд нэг сая төгрөгөөр урагшаа гаргадаг гэх мэдээлэл бий. Ийм автомашин хөдөлгөөнд оролцсоор байвал агаарын бохирдол хэвээрээ л байна. Тиймээс иргэдийн хяналтын зөвлөл байгуулж байна гэсэн юм. Мөн нийтийн тээврийн автобусаар зорчуулах ажлыг эхэлнэ. УИХ-ын гишүүдээс эхлээд нийтийн тээврээр зорчих ёстой. Би ч автобусанд сууна. Ингэж хувийн автомашинаа унахаас татгалзах нь зөв гэлээ.