Туулай жилийн зулын 25-н өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны пүрэв гарагт тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Энэ өдөр бурхан шашны үйл ажиллагаа явуулдаг хийд, төвүүд буян номын арга хэмжээ зохион байгуулж номын дуу таслахгүй өнждөг. МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.