Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 83 гэрчийг дууджээ.
Дөрөвдэх өдрийн эхний асуудал "Тавантолгой"-н ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг, "Элгэн" ХХК-ийн талаарх мэдээллийг сонсож байна. "Элгэн" ХК-ийг 2007 онд байгуулсан. Усан хангамж, худгийн засвар, угсралт, геологи хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч 28.819.343.690 төгрөгийн гэрээ байгуулсан байна.