Нийслэл, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана

ОХУ-д хэд хэдэн цахилгааны станцад осол гэмтэл гарсны улмаас Монгол улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгджээ.Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ОХУ-ыг зорьжээ. Учир нь, цаашид үүссэн асуудлаасаа шалтгаалан 150 МВт-аас ч доош болгон хязгаарлаж магадгүй хэмээн мэдэгдсэн юм байна.

Өнөөдөр 10 цагаас эхлэн цахилгаан хязгаарласан тул уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Үүсээд буй гол асуудал нь ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотойгоор манай улс руу өгөх цахилгаан эрчим хүчний чадлын урсгалын хэмжээг хоёр дахин бууруулна гэж байгаа юм.