Жилийн зайтай хоёр хүний амь насыг хохироож, цогцсыг нь жалганд хаясан этгээдийг 18 жилийн дараа цагдаа нар илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо үерийн далан дотроос 2005 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр иргэн Б-ийн цогцос олон тооны шархтай олдсон.
Мөн тус дүүргийн 11 дүгээр хорооны жалганд 2006 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр иргэн О-г онц харгис хэрцгий аргаар хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тус хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.