Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 461-р хорих ангид 10 хонож байна.
Өмгөөлөгч н.Хонгорзул: "Иргэн Н.Өнөрцэцэг хоригдоод 10 хоног, өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Биеийн байдал муу байна. Дуу хоолой, гар хөл чичэрсэн, даралт нь унасан байдалтай байна. Өлсгөлөн гэдэг 3-6 хоногт хүнийг үхэлд хүргэх эрсдэлтэй байдаг. Манай үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах, 5 хэрэг үүсгээд байна. Үүнээс нэг хэрэгтэй нь танилцсан. Танилцсан учраас яллагдагч болж байгаа. Энэ хэрэг дээр хилийн хориг тавиулах арга хэмжээ авхуулсан. Үлдсэн 4 хэрэг дээр тогтоолтой танилцаагүй учраас яллагдагч болоогүй байна.
Тухайн 4 хэрэгтэй танилцаагүй байхад нь танилцсан нэг хэрэгт нь нэгтгээд яллагдагчаар татагдах тогтоолыг өөрчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хориод байна. Цагдан хорих арга хэмжээг зөвхөн яллагдагчид авдаг. Гэтэл манай үйлчлүүлэгчийн хувьд яллагдагч болоогүй байна.
Дуудсан цагт нь ирээгүй гэж дугаарынхан сүүлийн хоёр оронг буруу хийгээд 21 удаа залгасан баримтууд нь байна Прокурорын саналаар шүүгчийн шийдвэрээр албадан ирүүлэх арга хэмжээ авах болохоос цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл байхгүй.
Н.Өнөрцэцэгийн хорих анги дээрх нөхцөл байдал хүнд байна.
- Унтаж амарч чадахгүй байна. Шөнө нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгаж байна.
- Хөгжлийн банкны хэрэг дээр ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН. Гэтэл Хөгжлийн банкны асуудлаар хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж, сэтгэлзүйн байдалд нь нөлөөлж байна.
- Эрүүл стандарт хангаагүй хоол хүнсээр хангаж байна. Гурван хоног өлсгөлөн зарлаад байгаа ч хоригдсоноосоо хойш бараг хоол идээгүй.
- Чийгтэй хүйтэн өрөөнд эмэгтэй хүнийг байнга байлгаж байна.
Эдгээрт өмгөөлөгч хүний хувьд ч тэр, олон улсын эрүүдэн шүүхтэй холбоотой конвенцд ч тэр эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр мөн гэж үзэж байна. Н.Өнөрцэцэгийн холбогдсон хэрэг хөнгөн гэмт хэрэг. Гэтэл яагаад цагдан хориод байгаа нь өөрөө эрүүдэн шүүх залхаан цээрлүүлэлт үйлдэлт байна" гэлээ.