Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр болсон юм. Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бол бүсчлэлд өөрчлөлт орох аж.
Хотын дарга Х.Нямбаатар: "Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж бгаа мэдээ ирлээ.
Арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Хоёрдугаар сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна.
Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинээр шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр байна шүү дээ" гэв.