Эрт илрүүлгийн мэдээгээр бага насны хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний цооролт /4-5 шүд/ өвчний тархалт өндөр байгаа тул аав, ээж, асран хамгаалагч нар хүүхдийнхээ шүдийг жилд 2 удаа тогтмол эмчид үзүүлж, зөвлөгөө авч эмчлүүлээрэй. Шүдээ угаах дадлыг өөрөө үлгэрлэн сургаарай.
Шүдээ хэрхэн зөв угаах вэ?
- Шүдийг зөв чиглэлээр угааснаар бүх гадаргуу нь жигд цэвэрлэгдэнэ.
- Сойзыг буйлтай 45 градусын налуутай барих
- Буйлнаас шүд рүү шүүрдэх чиглэлээр хөдөлгөөн хийж угаана
- Шүдээ угаахдаа дарааллын дагуу угаавал нэг ч шүд орхихгүй
- Хэт их хүчээр дарж угаахгүй байхыг анхаараарай!
- Хугацаа болон давтамж чухал. 3 минутаас багагүй хугацаа зарцуулах. Өглөө, өдөр, оройн хоолны дараа, мөн унтахын өмнө заавал шүдээ угаагаарай. (Орой унтахын өмнө шүдээ угаасны дараа юм идээд унтвал ямар ч үр дүнгүй шүү)
- Шүдээ угаахдаа хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй шүү!
Сойзны үсээр эсвэл зориулалтын хэлний сойз, өнгөр хусагч ашиглаарай! Хэлний угаас үзүүр рүү чиглэлтэйгээр цэвэрлээрэй хэмээн НЭМҮТ-өөс зөвлөж байна.