Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар метро байгуулах асуудал болон нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ "Замын-Үүд рүү 50 шинэ автобус хөдөлсөн. Маргааш дахин 50 шинэ автобус хөдөлнө. Ийм байдлаар нэгдүгээр сарын сүүлч гэхэд 600 автобусаа авчирна " гэлээ.