Энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхэлж такси үйлчилгээ үзүүлэх иргэд болон ААН-үүд хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл авдаг болно. Тусгай зөвшөөрлийн төлбөр 3-10 сая төгрөг байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5,000,000 төгрөг, аж ахуйн нэгжийг 50,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар такси үйлчилгээ эрхлэгчдэд дараах шаардлагыг тавьж буй юм. Үүнд,
6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн[8] 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно.
6.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
6.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ.
6.4.Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси үйлчилгээнд хяналт тавих аж.