Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гэвш, лхарамба Р.Жавзандорж Батцагаан дуганд урьж, хамтран ажиллахаар болжээ.
Хамба лам Р.Жавзандорж, бурхны шашны мэдлэг ухааныг ард иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох талаар санал санаачилга гарган ажиллаж буйгаа илэрхийлээд хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн лам, хувраг хийгээд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сард нэг удаа хэлэлцүүлэг хийх, хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, бурхны шашны холбогдолтой нэр томьёог орчин цагийн монгол хэлнээ илүү ойлгомжтой илэрхийлэх нэр томьёоны журамласан толь бичиг гаргах талаар саналаа илэрхийлсэн байна.