Салхин цэцэг нь цочмог, агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм.
- Нууц хугацаа (2-3 долоо хоног)
- Өвчний үргэлжлэх хугацаа (4-7 хоног)
Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг
- Толгой өвдөх
- Ядарч сульдах
- Хоолонд дургүй болох
- Гэдэс өвдөх (1-2 өдөр)
Өвчний ид үед илрэх шинж тэмдэг
- Арьс загатнах
- Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах
- 38-39 хэм халуурах
- Амны хөндийд шарх гарах
Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай.
Урьдчилан сэргийлэх арга
- Амны хаалт зүүх
- Дархлаагаа дэмжих
- Чийгтэй цэвэрлэгээг хийх
- Агааржуулалт хийх
- Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах
- Вакцинд хамрагдах