Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчид өөрийгөө үнэлэх систем хэрэглээнд нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Энэ үеэр,"Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд монгол хэл, математикийн хичээлээр өөрийн ур чадвараа тогтоох боломжтой болсон. Тухайлбал, Soril.eec.mn. веб сайтын даалгаврын санд нэвтэрч өөрийгөө үнэлэх боломжтой. Сурагчид өөрийгөө ямар агуулга дээр хоцрогдолтой байгаагаа тодорхойлж, МЭДЛЭ системээр дамжуулан хоцрогдолтой хичээлээ нөхөх боломжтой.
Дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүх хичээлд энэхүү системийг нэвтрүүлнэ. Мөн удахгүй 1-5 дугаар ангийн сурах бичгүүдийг интерактив хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.