"ЭТТ” ХК иргэдэд ногдол ашиг олгох эсэх нь нийгэмд хүлээлт үүсгээд байна. Энэ талаар “ЭТТ” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат,
"Одоогоор ТУЗ-ийн хуралд танилцуулаад, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Бид ямар ч байсан эхний ээлжид 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр судалж байна. Харин Сар шинийн дараа 2023 оны ногдол ашиг болох 300 орчим мянган төгрөгийг иргэдэд олгохоор судалж байна.
2022 оны ногдол ашиг нь нэг хүнд 110-120 мянган төгрөг олгохоор байгаа. Манай компанийн хувьд одоо хоёр их наяд орчим төгрөгийн өртэй. Үүнийг яаралтай барагдуулахаар ажиллаж байгаа. Гэхдээ баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах нэн шаардлагатай байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад орж, нүүрсийг баяжуулах үйлдвэрт угаагаад гадагш гаргавал ойролцоогоор 50-60 ам.доллар нэмж олох боломжтой" гэсэн.
Хувьцааны ашигтай холбоотойгоор иргэд хоёр хуваагдаад байна. Зарим нь ногдол ашгийг авах шаардлагагүй улс орны бүтээн байгуулалтад нэмэрлэж, үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь ногдол ашгийг хүртэх эрхтэй. Үгүй бол дээгүүрээ хуваагаад идчихнэ хэмээж байна. Ямартай ч, эрх баригч нам сонгуулийн жилд хоёр оны ногдол ашиг 400 гаруй мянган төгрөгийг хоёр хувааж олгох нь.