Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал, "Иргэдэд автобусны үйлчилгээг богино хугацаанд хүргэхээр төлөвлөсөн. Автобусны 224 буудал дээр шинэчилсэн маршрутыг байршуулж эхлээд байна. Маргаашаас үйлчилгээнд явах 1074 автобусны дотор талд ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр шинэ чиглэлүүдийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж буй. Дамжин суух, маршрут, өөрийн сонгосон байрлал руу явганаар болон автобусаар хэдэн минутад очих мэдээллийг ч багтааж байгаа" гэв. Мөн Imap.mn -ээс автобусны шинэчлэгдсэн чиглэлээ харах боломжтой юм байна.