Цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод өнөөдөр өдөр, шөнөдөө цас үргэлжлэн орно.

Маргааш төв болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Цаг агаарын хүндрэлтэй үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээ хаагдан, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.