12-р ангийн сурагч Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо.
Франц улсад зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U20 ангилалын хурдны төрөлд Увс аймгийн 1-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Мөнхбаатар улсаа төлөөлөн оролцож алтан медаль хүртлээ.
Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн хос медальтан болжээ.