Төв зам дагуух автомашины зогсоолуудыг хаасан нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлээд байна.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ширэндэв "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөмжийн дагуу өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн төв зам дагуух зогсоолуудыг хаасан. Өдөрт багадаа энэ зогсоолуудад 300 жолооч автомашинаа байрлуулдаг. Зогсоол дүүрсэн үед автомашинаа нэгдүгээр эгнээнд давхардуулж тавьснаар түгжрэлийн 25-30 хувийг эзэлдэг" хэмээжээ.
Тухайн жижиг зогсоолуудыг чөлөөлснөөр төв зам дагуух хөдөлгөөн саарч, цаашлаад түгжрэл үүсэхгүй хэмээн үзсэн бөгөөд тухайн зогсоолуудыг явган хүний зам болгох ажлыг удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.