ОБЕГын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өөрийн туслахаар ажиллаж байсан дуучин, репер залууг гурван аврагчаа алдсан Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн хэлтийн даргаар томилсон байжээ. Улсын онцгой салбар болох Гал унтраах, аврах ангийг мэргэжлийн бус, энэ салбарт гамшиг, осол дунд ажиллаж огт үзээгүй тэс хөндлөнгийн репэр дуучин залуу М.Пүрэвжавыг удирдлагаар тавьдаг нь ямар учиртай юм бэ. М.Пүрэвжав нь дэд хурандаа цолтой бөгөөд энэ салбарт үе дамжин ажилласан аврагчид энэ цолонд хүрэх гэж олон жилийг зарцуулдаг.
Г.Ариунбуян даргынхаа туслахаар ажилласан болохоор туршлага, дадлага, мэдлэгтэй болчихдог хэрэг үү. Төрийн байгууллагын хамгийн том завхрал энэ юм. Энэ салбарын жаргал зовлонг ойлгодог, хатуу хүтүүг үзсэн мэргэжлийн мэргэшсэн алба хаагч олон. Гэтэл хошууч генерал туслахаараа ажилласан залууг ...дугаар ангийн хэлтсийн дарга болгон, тушаал дэвшүүлжээ. Саяын Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд аврагчдаа оруулах ёсгүй байсан. Энэ талын заавар, зөвлөмж өгдөггүй юм уу хэмээн мэргэжлийн хүмүүс шүүмжилж байсан. Энэ нь ч үнэний ортой бололтой.
Мэргэжлийн бус хаа холын дуучин залуу яаж л энэ талын заавар чиглэл өгөх вэ дээ. Тиймээс мэргэжлийн удирдлагаар хангаагүй, туслахдаа тал засан хэлтсийн даргаар томилсны улмаас гурвын гурван алба хаагч амиа алдсан хэрэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд хариуцлагыг заавал ярих учиртай болж байна. Учир нь, Сангийн сайд Б.Жавхлан” Шадар сайдын багцад багтдаг Онцгой байдлын төсөв 2023 онд 212 тэрбум байсан бол 2024 онд хоёр дахин нэмэгдэж, 426 тэрбум болсон” гэдгийг хэлсэн. Харин Г.Ариунбуян дарга болохоор төсөв мөнгө хүрэлцээгүй. Аврагчдаа нэг удаад хувцас хэрэгсэл бүхий л зүйлээр хангахад эхний удаад 35 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн мэдэгдсэн. Төр, засаг төсөв хөрөнгийг нь хангалттай тавьж өгөөд байхад аврагчдынхаа эрүүл мэнд амь насыг бус байгууллагынхаа тохижилт, үзэмжид мөнгө зардаг эрхэм даргын төсвийн зарцуулалт, салбарын томилгоонд хяналт шалгалт хийх шаардлагатай байна.