Цагаан сарын баяр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд буй. Энэ жилийн хувьд Шинийн 1-3-ний бүх нийтийн амралтын өдөр бямба, ням, даваа гарагт таарч байна. Орон нутгийн оюутнуудад энэ нь хүндрэлтэй байгааг уламжилж их, дээд сургуулийн захиргаанаас дотоод зохицуулалт хийж эхэлжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын их сургууль цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Улсын бусад их сургуулиудтай холбогдоход дотоод зохицуулалт хийх бол ирэх долоо хоногоос оюутнуудын саналд тулгуурлаж шийдвэрлэх аж.